Байгалиа хайрлан хамгаалдаг байсан Монгол уламжлал мартагдаж, байгалиа унаган төрхөөр нь хадгалж чадаагүйгээс дэлхийн хэмжээнд дулаарал явагдаж ялангуяа манай орны говийн бүс нутгаар цөлжих явц эрчимтэй явагдаж байна. Үүнийг бид л хамтдаа зогсоож чадна.
2014-06-30
Чонын тухай

Чонын төрөл, бүрэлдэхүүн.

Түүхийн үүднээс авч үзэхэд монгол оронд Сибирийн хөх, төв азийн заримдаг цөлийн цөөвөр гэсэн хоёр төрөл чоно амьдарч байжээ.

 Сибирийн буюу нутгийн хөх чоно.

 Сибирийн уугуул энэ чоно дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст баруун Сибирь, Скандиновын хойг, хойд Америк, Канад, Альяск, дунд, төв, зүн хойд Азид тархан амьдарна. Монгол нутагт орших Сибирийн хөх чоно биеийн галбир, үс зүс, эр чадал, үржих удамших зохицол, амьдрах арга, байрлал, хөдөлгөөн зэрэг онцлох шинжүүдээр дотроо:

1.Хангайн хөх

2.Дорнод талын буюу олны нэрлэснээр зээрийн цагаан

3. Алтайн цаадахь говь заримдаг цөлийн шарга /улаан/ гэсэн гурван омогт хуваагддаг байна. Цаашид хангайн хөх, зээрийн цагаан, говийн шарга гэнэ.

1404111752Хангайн хөх нь Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, их говийн дархан газар, өмнө болон дорнын говь, Орхон, Дэлгэр мөрөн, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туулын сав, Дорнодын тал, хээрийн бүсийн өргөн уудам нутагт тархан амьдардаг. Биеийн гальбир нь хөл богино, толгой том, махлаг, үс сахлаг, хар сор хөхөлбөр ноолууртай, дэлэрхүү, хөдөлгөөн удаан, үржимтгий багахан газар тогтвортой байрлаж, бартаатай газар бараадаж амьдарна. Чадал эр сайтай, алсын хараа, сонсох чадвар дунд зэрэг, тоогоор олон учир байгаль нийгэмд учруулах хор хөнөөл ихтэй. Загас, тарвага, мал, ан амьтад тааралдсанаа барьж хооллоно. Жимс, тариа иднэ. Хангайн хөхийг монголчууд андахгүй газар сайгүй хөөцөлдөж агнана. Анчид сонирхогчдын дур хүслийг татсан элбэг ангийн нэг.

 saaralЗээрийн цагаан нь Сүхбаатар аймгийн Асгат, Зотол, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдын нутаг Цагаан тэмээтийн говиос зүүн тийш Дорнод аймгийн Хөлөн Буйр, Булган, Матад, Лаг, Сангийн далай, Бангийн цагаан уул, Тамсаг, Бадам-Иш, Мэнэнгийних талууд, Хэрлэнгийн бургас, Халхын таван өндөр буйр нуурын сав, хилийн зурвас хавиар мэр сэр тааралдана. Зээрийн цагаан биеийн гальбир сайтай, цэх өндөр, хөл урт, шилбэ нарийн, борви суунги ясархуу, мах, сор бага, үс тачир, цайвар ноолууртай. Гайхалтай хурдан, холоос харна, сонсоно. Хөдөлгөөн түргэн, цагт 65 км хүртэл хурдална. Тарвага, цагаан зээр дагаж амьдарна. Бусад ан амьтан, малд төдийлөн хавьтдаггүй. Хангайн хөхтэй хамт амьдарч хоршин үрждэг. Ерөнхийдөө зожиг, ганц нэгээрээ голдуу үзэгдэнэ.

 1404111979Говийн шарга чоно Монгол Алтайн нурууны торгон үзүүр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт Өндөр Богдын өвөр хоолой, Борзонгийн говиос Говь-Алтай аймгийн нутаг Хонин усны говь хүртэлх Алтайн цаадахь заримдаг цөлд амьдарна. Энэ чоно үл ялиг улаан шаргал зүстэй, монголд тэр бүр тааралддаггүй , урт бөгөөд том биетэй, гальбир сайтай аргагүй л өөр омгийн говийн чоно юм. Дэлэрхүү учир алсаас цээж өндөртэй мэт харагдана. Бие, сарвуу том, үс тачир, улаан шаргал ноолууртай, голлосон хар дэл, махлаг, хүч чадал ихтэйгээрээ бусад омгоос ялгарна. Өргөн уудам нутагт байрлана. Хөдөлгөөн удаан, илүү сонор, үнэрч. Тэмээ, хуланг тун төвөггүй барина. Тооны хувьд олон биш. Аюул ихтэй. Хангайн хөхтэй холилдон амьдарна.

 


Бичсэн: сайнхүү | цаг: 14:37 | Мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


чоныг хамгаалах хэрэгтэй
Бичсэн: Зочин цаг: 13:20, 2014-07-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax